Олон Улсад Англи хэл заах эрхийн TESOL дипломоо гардан авлаа

Англи хэлний багш нарыг чадавхжуулж олон улсад багшлах эрх бүхий TEFL/TESOL диплом олгох хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. London Teacher Training College (Лондонгийн Багшийн Сургалтын Коллеж)-ийн анхны Түвшин 7 TESOL хөтөлбөрт амжилттай суралцан төгссөн Дархан-Уул аймгийн 19-р сургуулийн Англи хэлний багш Б.Вансарнай, Б.Дэнсмаа, Д.Сувданчулуун, Нийслэлийн Эрдмийн Хишиг сургуулийн Англи хэлний багш Д.Сарангэрэл, Гёте сургуулийн Англи хэлний багш Б.Хулан, Үй-цай сургуулийн Англи хэлний багш А.Уянга, Шинэ Монгол Харумафүжи сургуулийн Англи хэлний багш Ч.Өнөрсайхан нар дипломоо гардан авлаа.

Анхдагч багш нартаа ажлын амжилт хүсье!